Хэрэглэх арга

<Хэрэглэх арга>
①Хэрэглэхийн өмнөх бэлтгэл/шингэлэх арга
・Ус эсвэл бүлээн ус (тохиромжтой температур 50° – 60°)-аар шингэлэх.
・Өдөр тутмын цэвэрлэгээ: 5 дахин шингэлнэ.
・Шал, чулуу, хивс, хулдаас: гүн бохирдолд бодисыг шингэлэлгүй хэрэглээд, дараа нь 5~30 дахин шингэрүүлнэ.

②Хэрэглэх арга
・Ханын цаас /Тавилга: Угаалгын бодисыг шууд цацах эсвэл түрхээд алчуур болон пролоноор доороос нь дээш арчина.
・Шал: Өнгөлөгч ашиглаж болно, хана болон цэцэг ургамлыг хамгаалж бүрэх шаардлагагүй.
・Гадна хана: Өндөр даралтын угаах төхөөрөмж ашиглаж болно.
・Усаар угаах шаардлагагүй.

③Ашиглаж болох материалууд
・Плита, гантиг, элсэн чулуу, бусад чулуун материал, шаазан плита, будаг, хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган, зэс,гууль, торго, ноос, органик материал, нейлон, район зэрэг хиймэл материал, резин, татами дэвсгэр, цэвэр мод.
・Ихэнх материалд хэрэглэж болно.

<Анхаар>
・Ус хүргэснээр өнгө алдах, өнгө хувирах материалд ашиглаж болохгүй.
・Энэ бүтээгдэхүүн тосыг сайн задалдаг тул лакдсан модон материалд ашиглаж болохгүй.
・Ваксдсан шалыг цэвэрлэхдээ хангалттай сайн шингэлж байж хэрэглэнэ үү.
・Нарны шууд тусгалд хадгалж болохгүй.
・Хуучирч гандсан болон наранд удсанаас үүссэн толбо зэргийг арилгаж чадахгүй.
・Хэрэв бүтээгдэхүүн таны нүд рүү орсон тохиолдолд усаар угааж эсвэл эмнэлэгт хандана уу.
・Энэ уух зүйл биш.
・Санамсаргүй ууж залгихаас сэргийлэн аюулгүй газар хадгална уу.